УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд вакцинтай холбоотой асуудлаар мэдээлэл өгчээ.
Тэрбээр "Дэлхийд 100 орчим вакциныг туршиж байна. Үүнээс 11 вакциныг хэрэглээнд нэвтрүүлсэн. Зарим вакцины гурав дахь тунгийн асуудал дэлхий нийтэд судалгаанд үндэслэн гарч ирж байна. Зургаан сарын дараа гурав дахь тунг хийлгэнэ. AstraZeneca вакцин хийлгэсэн хүн гурав дахь тундаа Sputnik V хийлгэж болно. Мөн Pfizer вакцин хийлгэсэн бол Sputnik V хийлгэх гэх мэт судалгааны ажил хийж байгаа" гэжээ.