Сүүлийн 24 цагт 1015 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ . Үүний 16 нь зөөвөрлөгдсөн тохиолдлууд байна. Энэтхэг Улсаас ирсэн иргэдээс давтан шинжилгээгээр халдвар илэрчээ. Эдгээр иргэд Дорноговь аймагт тусгаарлагдаад байгаа юм. Ингэснээр Монгол Услын хэмжээнд бүртгэгдсэн халдварын нийт тохиолдол 40,396 боллоо.
Мөн хугацаанд 1,401 хүн эдгэрч нийт эдгэрсэн тохиолдол 24,333 болсон байна.
Сүүлийн 24 цагт 7 хүн нас барж, нийт нас баралт 126 болжээ.