Олон улсын жүдо бөхийн холбооноос /ОУЖБХ/ Ираны жүдо бөхийн холбооны гишүүнчлэлийг дөрвөн жилийн хугацаагаар хасчээ.
2019 оны ДАШТ-ий үеэр Ираны Засгийн газраас өөрийн тамирчин Саид Моллайг Израилын тамирчинтай барилдуулахгүйн тулд ялагдахыг шаардаж, түүний гэр бүлийг барьцаалсан юм.
Засгийн газрынхаа шаардлагыг хүлээж аваагүй Сайд Моллай эх орондоо буцалгүй явсаар Монгол Улсын иргэншил авсан билээ.
Энэ удаад Олон улсын жүдо бөхийн холбоо Ираны жүдо бөхийн холбоог 4 жилийн хугацаатай эрхийг нь хаслаа. Ингэхдээ “IJF-ийн дүрэм, олимпын үзэл санааг удаа дараалан зөрчсөн” гэсэн тайлбарыг албан ёсны мэдэгдэлдээ дурджээ.