“Microsoft” корпорацыг үүсгэн байгуулагч Дэлхийн тэргүүн таван баяны нэг Билл Гейтс, эхнэр Мелинда Гейтс нар гэрлэлтээ цуцлуулах болсон тухай мэдэгджээ.
Удаан тунгаан бодож, харилцаан дээрээ ажилласны эцэст гэрлэлтдээ цэг тавих шийдвэр гаргалаа гэж хамтарсан мэдэгдэлдээ тэд дурдсан байна.
Билл Гейтс, Мелинда Френч хоёр 27 жил ханилж, гурван хүүхэд төрүүлж өсгөжээ. Тэд хамтран буяны сан байгуулан, ажилладаг юм.
Цаашид хосууд байх боломжгүй ч өөрсдийн байгуулсан “Bill and Melinda Gates” сангийн үйл ажиллагааг хамтран явуулах нь хэвээрээ гэдгийг хосууд цохон тэмдэглэв.