“Токио-2020” Зуны олимпын наадмын өмнөх томоохон сорил болох тус тэмцээнд Монголын Улсын Үндэсний шигшээ багийн тамирчид оролцохоор бэлтгэлээ базааж эхэллээ.
Жүдо бөхийн 2021 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 6 дугаар сарын 6-13-ны өдрүүдэд Унгар улсын нийслэл Будапешт хотод болох юм.
Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатар, дасгалжуулагч ОУХМ П.Нямлхагва, Ч.Болдбаатар, Б.Батгэрэл, гавьяат тамирчин М.Бундмаа нарын бүрэлдхүүнтэй шигшээ багийн 60 гаруй тамирчин мягмар гарагт Хандгайтын баазад бэлтгэлд гарсан байна.
Энэ удаагийн бэлтгэлийн бүрэлдэхүүнд шигшээ багийн дасгалжуулагчид, тамирчдаас гадна эмч, терапист багш, сэтгэлзүйч, хоолны арга зүйч нар багтжээ.