Засгийн газрын хуралдаанаар тавдугаар сарын 8-ны 06:00 цагаас эхлэн хатуу хөл хориог сулруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг гаргасан. Хөл хориог сулруулсан ч дараах байгууллагууд болон үйл ажиллагааг хязгаарлана хэвээр байна. Үүнд:
- Жагсаал, цуглаан, уралдаан тэмцээн
- Аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт
- Бүх төрлийн баар
- Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газар нь үйлчилгээний танхим болон гадна талбайд үйлчилгээ явуулахыг хязгаарлах, захиалгат болон хүргэлтийн хоолны үйлчилгээг зөвшөөрнө.
- Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
- Хүнсний биш барааны зах худалдааны төв
- Цахим ба автомат тоглоомын газар болон бүх төрлийн тоглоомын төв
- Сургалтын төв
- Соёл урлагийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ
- Алжаал тайлах төв
- Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв
- Саун, бассейн, нийтийн халуун ус
- Зочид буудал, дэн буудал
- Амралт, жуулчны газар
- Шашны зан үйл, сүм, хийд, мөргөлийн газрууд
- Олимп, тив, дэлхий, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын арга хэмжээ
- Хүүхдийн тоглоомын болон сагс, хөл бөмбөгийн талбай
- Нийтийн бүжиг ба бүх төрлийн бүжгийн клуб