Сонгинохайрхан дүүрэгт төрийн 25 сургууль, 60 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тэгвэл 2020 онд Ерөнхий боловсролын 2 сургууль шинээр баригдаж, 1600 суудлаар нэмэгдсэн байна. Мөн 2021 онд 3 сургуулийн шинэ барилга, 3 сургуулийн барилгад өргөтгөл хийгдэж байгаа ажээ.
2020 онд 5 цэцэрлэг ашиглалтад орсноор 970 ороор нэмэгдсэн бол 2021 онд буюу энэ онд дахин 5 цэцэрлэг 1 цэцэрлэгийн өргөтгөл баригдаж байгаа юм.