БНХАУ-аас "Вероселл" вакцины 334 400 тунг энэ сарын 6-нд хүлээн авсныг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан мэдээлэв.
Ингэснээр, манай улс тавдугаар сар гарснаас хойш тус вакцины 800 000 тунг татан аваад байна. Манай улс Оксфордын их сургуулийн "Астразенека", "Синофарм” компанийн "Вероселл", ОХУ-ын "Спутник V", АНУ-ын Файзер зэрэг дөрвөн төрлийн вакциныг өнгөрсөн хугацаанд хүлээн аваад байна. Тодруулбал,
- Хоёрдугаар сарын 22-нд хүмүүнлэгийн шугамаар БНЭУ-ын Засгийн газраас "Астразенека" вакцины 150 мянган тун,
- Хоёрдугаар сарын 22-ны өдөр Хятадын Засгийн газраас хүмүүнлэгийн шугамаар “Синофарм”-ын "Вероселл" вакцины 300 мянган тун,
- Хоёрдугаар сарын 27-ны өдөр арилжааны шугамаар ОХУ-аас "Спутник V" вакцины 10 мянган тун,
- Гуравдугаар сарын 12-ны өдөр олон улсын вакцин хангамжийн “КОВАКС” хөтөлбөрийн шугамаар “Астразенека” вакцины 14 400 тун,
- Гуравдугаар сарын 24-ний өдөр уг хөтөлбөрийн шугамаар “Файзер” вакцины 25 740 тун,
- Дөрөвдүгээр сарын 2-ны өдөр "Вероселл" вакцины 300 мянган тунг арилжааны шугамаар,
- Дөрөвдүгээр сарын 21-нд “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд "Астразенека"-гийн вакцины 50 400 тун,
- Дөрөвдүгээр сарын 22-нд БНХАУ-аас нийт 600 мянган тун “Вероселл” вакцин,
- Дөрөвдүгээр сарын 24-нд БНХАУ-аас нийт 300 мянган тун “Вероселл” вакцин,
- Дөрөвдүгээр сарын 29-нд БНХАУ-аас нийт 334 400 тун “Вероселл” вакциныг тус тус хүлээн авсан юм.
- Харин тавдугаар сарын 1-нд ОХУ-ын Спутник-V вакцины 20 мянган тун,
- Тавдугаар сарын 2-нд БНХАУ-аас Синофармын "Вероселл" вакцины 316 800 тун,
- Тавдугаар сарын 4-нд БНХАУ-аас "Вероселл" вакцины 148 800 тунг хүлээн аваад байна.