Софи-2021" чөлөөт бөхийн олимпийн эрхийн сүүлийн тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин, МУГТ Э.Бэхбаяр аваргын төлөө барилдсан юм.
Тэрбээр хагас шигшээд Азербайжаны Европын гурван удаагийн аварга 33 настай Георгий Эдишерашвилиг 6:2-оор ялснаар "Токио-2020" олимпын наадамд оролцох эрх авлаа. Энэ нь манай чөлөөт бөхийн тамирчдын найм, Монголын баг (TEAM MONGOLIA)-ийн 22 дахь эрх юм. Маргааш манай бөх алтан медалийн төлөө 2017 оны дэлхийн аварга, 2018 оны ДАШТ-ий хүрэл медальт Юки Такахашитай барилдана