Монгол улсын хэмжээнд дөрөв дугаар сарын 8-наас эхлэн цар тахлын дэгдэлт их байгаатай холбогдуулан хатуу хөл хориог тогтоосон . Гэсэн хэдий ч эрх мэдэлтнүүд хөл хориог үл тоож халдвар хамгааллын дэглэмийг зөрчин олноор цугларч өлсгөлөн, жагсаал зохион байгуулж байгаа нь иргэдийн дургүйцлийг төрүүлж байна
Сахигтун үндэсний хөдөлгөөнөөс хууль бусаар өлсгөлөн зарлаж буй этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэж хууль бус үйл ажиллагаагаа таслан зогсооно уу хэмээн УОК -т шаардлага хүргүүлж байгаа юм байна.
Сахигтун Үндэсний хөдөлгөөнөөс дараах шаардлагыг хүргүүлж байна
Үүнд:
- Хууль бусаар өлгөсөн зарлаж байгаа этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэх, хууль бус үйл ажиллагааг нь таслан зогсоох
- Цар тахлын цаг үед улс төрийн аливаа хурц хэлбэрийн тэмцэл мөргөлдөөн үүсгэхгүй байх зорилгоор тодорхойарга хэмжээнүүдийг нэн даруй авч хэрэгжүүлэх. Ингэхдээ нийгмийн олон хэсэг, бүлгүүдийг зөвшилд хүргэх ажлыг зохион байгуулах
- Хэрвээ бидний энэхүү шаардлагын дагуу тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэхгүй бол бид ч бас тэмцлийн хэлбэрт шилжиж ард түмнийг бодит тэмцэлд уриалан нэгтгэх болно.
Хатуу хөл хорионы үед иргэд болоод жижиг дунд бизнес эрхлэгчид аж ахуй нэгжүүд хоногийн хоолоо залгуулахад хэцүү байгаа. Тэгвэл иргэд хууль зөрчин үүнийхээ эсрэг нэгдэж жагсаал цуглаан зохион байгуулаагүй амаа даран өдийг хүртэл суугаа. Гэтэл иргэдийн энэ мэт асуудлын төлөө бус, эрх мэдэл сандал суудлынхаа төлөө өлсгөлөн зарлаж, суулт хийж байгаа нь эмгэнэлтэй юм. Сахигтун үндэсний хөдөлгөөнөөс УОК-т хүргүүлсэн энэ хүү шаардлагыг, хүлээн авч хэрэгжүүлэхгүй бол, тэмцлийн хурц хэлбэрт шилжин, ард түмнийг бодит тэмцэлд уриалан дуудна гэдгээ илэрхийлээ.