2021 оны тавдугаар сарын 7-ны өдөр ДЭМБ-аас БНХАУ-ын Sinopharm COVID-19 (SARS-CoV-2 Vaccine-Vero Cell) вакциныг яаралтай горимоор ашиглах вакцинуудын жагсаалтад бүртгэж, дэлхий нийтээр ашиглахад аюулгүй найдвартай гэж үзэж байгаагаа зарласан юм.
Өчигдөр буюу 2021/05-09/ ны өдөр нэмэлтээр 334,400 тунг авчирчээ. Ингэснээр татан авсан Vero Cell вакцины хэмжээ 2,968,800 боллоо. Эдгээрийн 300,000 тун нь хүмүүнлэгийн тусламж бол, арилжааны шугамаар 2,334,400 тунг хүлээн авсан байна.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд 1,536,715, хоёр тунд 617,908 иргэн хамрагджээ.
Тавдугаар сард арилжааны шугамаар 1,665,600 тун Vero Cell вакциныг татан авахаар төлөвлөж байв.
Үүнээс:
Тавдугаар сарын 2-нд 316,800
Тавдугаар сарын 4-нд 148,800 тун
Тавдугаар сарын 6-нд 334,400 тун
Тавдугаар сарын 9-нд 334,400 тун вакцин хүлээн аваад байна.