Энхтайвны гүүрний зам засварын ажлын талаар Хотын менежер Т.Гантөмөр мэдээлэл өглөө
Тэрбээр “Явган хүний замыг чанар муу байна гээд байх шиг байна. Үүнд тайлбар өгье. Тавдугаар сарын 3-нд ямар нэгэн хэмжээгээр хучилт хийх үүрэг өгсөн. Цаг хугацаа бага байсан тул, резинэн зам хийхээр болж, резинэн зам тавьдаг компани олсон. Тус компани тавдугаар сарын 3-ны өдрөөс ажлаа эхлүүлж, 8 хүртэл хийсэн. 1000 гаруй метр квадратыг нь хучсан. Одоо 400 метр квадрат талбайг хучих дутуу байгаа. Хил гааль нээгдсэн тул үүнийг хийж гүйцэтгэсэн компани дутуу материалаа оруулж ирээд дуусгана. Материал ирэхээр гүйцээж хийнэ. Бид энэ замд хэдэн жилийн баталгаа өгнө” гэлээ.