Энэтхэг улсын уламжлалт хиндү шашинд "Үхэр бол ариун дагшин амьтан" гэгддэг бөгөөд гэр орон, эд зүйлсээ үхрийн ялгадсаар арчих зан үйл түгээмэл байдаг. Мөн жил бүрийн Хиндү шашны баярын үеэр үхрийн ялгадсаар "байлдах" зан үйл ч хийдэг билээ.
Цар тахлын нөхцөл байдал хүндрээд буй Энэтхэг улсын иргэд Covid-19-ийн эсрэг шинжлэх ухаанаар батлагдаагүй эмчилгээ, дом хийж байгааг тус улсын эмч, мэргэжилтнүүд шүүмжилж байна.
Сүүлийн үед Энэтхэгийн баруун Гуражат мужид хэсэг иргэд долоо хоногт нэг удаа үхрийн ялгадсаар биеэ арчих нь дархлаа дэмжиж, Covid-19 тусахгүй, туссан ч хурдан эдгэнэ гэж итгэн, энэ зан үйлийг хийх болжээ.
Эмч, мэргэжилтнүүд "Энэ бол ямар ч шинжлэх ухааны үндэслэлгүй, мухар сүсэг төдий зүйл бөгөөд харин ч амьтанд халдвар дамжуулах, өөрсдөө эдгэрсэн гэж итгэн, бусдад халдвар тараах үндэслэл болж байна" хэмээн анхааруулсаар байгаа ажээ.
Эх сурвалж: REUTERS