Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө биелүүлэх гэж буй эрх баригчид эхлээд ваучер буюу үнэт цаас олгоод, уг үнэт цаасаа тавдугаар сарын 21-ний дотор мөнгөжүүлж, иргэдэд мөнгө өгөхөөр болсноо мэдэгдээд байна.
Тэгвэл ваучер хэвлэхэд "Эрдэнэс Монгол" компани хагас тэрбум гаруй төгрөг зарцуулжээ. Тодруулбал,
- 2020.03.19-нд 297,180,255
- 2020.05.06-нд 295,422,315 төгрөгийг
"Бонд хэвлэлт" гэсэн утгаар нийт 592,602,570 төгрөгийг "Монголын үнэт цаас хэвлэл" ХХК-д шилжүүлснийг Шилэн данснаас харж болно.
Энэхүү компани нь Гадаад харилцааны сайдын үүсгэн байгуулалцаж, хувь эзэмшдэг компани ажээ.