Үе мөчний өвчнөөс урьдчилан сэргийлэх болон шинж тэмдгийг багасгах хамгийн зөв арга зам бол дасгал юм.
Дасгал хөдөлгөөн хийх нь яагаад чухал вэ ?
Дасгал хөдөлгөөн хийх нь бие мах бодь болон сэтгэцийн эрүүл мэндийг сайжруулдаг бөгөөд үе мөч өвчний өвдөлтийг бууруулдаг байна. Идэвхтэй хөдөлгөөн нь нурууны өвчнөөр өвдөх эрсдэлийг 25 хувь Сэтгэл санааны хямралд өртөхийг 30 хувиар бууруулж амьдралын идэвхийг дээшлүүлдэг юм.
Үе мөчний өвчтэй хүмүүс хөнгөн дасгал хөдөлгөөн хийх ёстой
Огт хөдөлгөөнгүй байснаас бага ч болов дасгал хөдөлгөөн хийх нь хамаагүй дээр бөгөөд эхэн үедээ хөнгөн дасгал хийж бага багаар ачааллыг нэмэгдүүлэх нь зүйтэй юм. Насанд хүрэгчид болон ахимаг насны хүмүүс долоо хоногт 150 мин эсвэл 75 мин идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй гэж үздэг байна.
Бүх дасгалыг нэг дор хийх шаардлагагүй бөгөөд амралттайгаар хийх нь зөв юм.
Хэрэв та дасгал хийхэд ямар нэгэн зовуур мэдэрвэл мэргэжлийн хүнээс зөвлөгөө аваарай.