Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороонд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж барихаар зарим гараж, төмөр чингэлгийг буулгажээ.
Тодруулбал, тавдугаар сарын 10, 11-ний өдрүүдэд тус дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт зохих зөвшөөрөлгүй олон жил болсон тоосгон гараж, төмөр чингэлэг, контейнер зэрэг 132 байгууламжаас 33 тоосгон гарааш, 21 төмөр чингэлгийг бүрэн чөлөөлжээ. Энэхүү газарт цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж барихаар төлөвлөсөн.
Тус дүүрэг иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах, иргэдэд ээлтэй ногоон дүүрэг байгуулах чиглэлд ажиллаж байна.
Эх сурвалж: СХД-ийн Газар зохион байгуулалтын алба