Хүнд хэлбэрийн хавдартай Э.Ананд хүүгийн эмчилгээний зардал бүрдэж, БНСУ-ыг зорихоор зэхэж байна. Тэрээр өнөөдрийн 10:40-ийн тусгай үүргийн нислэгээр явахаар болжээ.
Түүний эмчилгээний зардалд 380 сая төгрөг шаардагдаж буй бөгөөд хүүгийн ээжийн дансанд нийт 398 сая 164 мянган төгрөг цугларч, эмчилгээний зардал бүрджээ.
Э.Ананд өнгөрсөн гуравдугаар сарын 30-нд нурууны нугалмуудын түвшинд 11.8 см, хэвлийн хөндийн зайруу 1.7см Х 6.8см хэмжээтэй түрж ургасан хүнд хэлбэрийн хавдартай болох нь тогтоогдсон. Хүүг Монголд эмчлэх боломжгүй бөгөөд БНСУ-ын "Soon Chun Hyang Seoul University Hospital" эмнэлэгт эмчлүүлэхээр зорьж буй. Тэрбээр ээж ахын хамт явах байсан боловч ахынх нь виз гараагүй тул хамт явж чадсангүй энэ тал дээр холбогдох хүмүүс туслаж өгнө үү гэлээ.