Баянзүрх дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт, Сангийн хорооны гудамж, Бөхийн өргөөний урд талд явган хүний зам, талбай нийтийн эдэлбэр газрыг хааж эзэмшил газраас хэтрүүлэн зөвшөөрөлгүй барьсан тоосгон хоёр гараашийн газрыг чөлөөлж хүн явах боломжыг бүрдүүлжээ. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны албан хаагчид халдвар хамгааллын дэглэмээ сахин, хуулийн дагуу хэрэгжүүлэн ажилласан байна. Тус зай талбайд иргэд мод тарьж ногоон байгууламж болгох хүсэлтэй байна.