БШУЯ, БҮТ-өөс ЭЕШ-ын бүртгэл, суудлын хуваарь, 12 дугаар ангийн сурагчдын дархлаажуулалтын талаар хамтарсан мэдээлэл хийлээ.
Энэ үеэр салбарын сайд Л.Энх-Амгалан:
- Босго онооны асуудал их эмзэг сэдэв юм билээ. Энэ жилийн босго оноог 480-аар тогтоосон. Яамнаас тогтоосон босго оноог их дээд сургуулиуд дур мэдэн буулган, оюутан элсүүлснээс үүдэж ЭЕШ өгөөгүй хүүхдүүдийг элсүүлсэн их сургуулиуд байна. Үүнд 7200 оюутан бий. Хариуцлагагүй хандсан, хүүхэд, эцэг эхчүүдийг хохироосон их сургуулиудын удирдлагад хариуцлага тооцно. Харин салбарын хэмжээнд үүнд зөв шийдлийг олж, төлбөрөө төлсөн, ЭЕШ-аа өгөөгүй одоо 2,3-р курсэд орсон хүүхдүүдэд дахин боломж олгох өөрчлөлтийг хийнэ гэлээ.