Mонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр 11:40 цагаас эрүүл мэндийн салбарынханд төрийн дээд одон, медаль гардуулна.
Цар тахлын үед ажиллаж буй эрүүл мэндийн салбарынхан төрийн дээд одон медаль хүртэх бөгөөд энэ хүндтэй эрхмүүдийн дунд ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны даргаар ажиллаж байсан халдвар судлаач эмч А.Амбасэлмаад Монгол Улсын Гавьяат эмч цол олгохоор болжээ.