Нью-Йорк хотын хөгжилтэй зургаан залуугийн түүхийг өгүүлэх "Найзууд" цувралынхан 25 жилийнхээ ойн дээр эргэн нэгдэж, тусгай бүтээл гаргахаар болсон талаараа мэдэгдсэн.
Тэд зураг авалтаа өнгөрсөн оны дөрөвдүгээр сард эхлүүсэн юм. Олон мянган үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд буй тус уран бүтээлийн албан ёсны трейлэр цацагджээ. Түүнчлэн тус кино тавдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн HBO MAX-аар гарахаар болсон байна.
Тусгай ангид олны танил, алдартай уран бүтээлчид тоглосон гэдгээрээ онцлог юм.
- BTS
- Жастин Бибер
- Лэди Гага
- Дэвид Бекхэм
- Синди Кроуфорд
- Кара Делевинь
- Эллиотт Гүлд
- Жеймс Майкл Тейлор зэрэг алдартнууд тусгай ангид тоглосон байна.
Тус цуврал нь "Emmy" шагнал гардуулах ёслолын зургаан төрөлд, "Алтан бөмбөрцөг" наадмын нэг төрөлд тус тус ялалт байгуулж кино урлагийн шилдгүүдийн нэгд тооцогддог байна.