Улсын онцгой коммисоос мэдэгдэл хийлээ. Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг хэлэхдээ Сургалтын төвд хүүхдүүд зайгаа бариад халдвар хамгааллын дэглэмээ мөрдөөд, танхимд 10 хүртэлх хүний тоотойгоор хичээллэж болно. Мөн хүүхдүүд эцэг эхчүүдийн хараа хяналтын дор дэлгүүр, сургалтын төвд орж болно.
Харин тэд дархлаажуулалтад хамрагдаагүй байгаа учир кофе шоп гэх мэт бусад үйлчилгээний байгууллагад оруулахгүй.
Энэ бол нийслэлд ирэх сарын 1-ныг хүртэл нийслэлийн насанд хүрсэн бүх иргэнийг бүрэн тунгаар дархлаажтал авч хэрэгжүүлж байгаа өндөржүүлсэн бэлэн байдлын үед зохицуулж байгаа арга хэмжээ юм.