Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдээллээр Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар төллөвөл зохих 24 сая эх малын 17.5 сая буюу 70.8 хувь нь төллөөд байгаа талаар
Мал төллөлтийг бүсээр нь авч үзвэл:
Баруун бүсэд 81.9 хувь
Хангайн бүсэд 67.7 хувь
Төвийн бүсэд 63.7 хувь
Зүүн бүсэд 75.6 хувьтай мал төллөлт үргэлжилж байна.
Энэ хавар манай улс 17.5 сая төл хүлээн авч, 16.9 сая төл бойжиж байгаа бөгөөд төлийн бойжилт 96.5 хувьтай байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй ижил түвшинд байгаа юм.