Бүгд найрамдах Солонгос улсын 57 дахь удаагийн “Baeksang” наадмаас “Шилдэг эмэгтэй жүжигчин” шагналыг жүжигчин Ким Со Ён “Пентхаус” киноны Чон Сожинийн дүрээр авлаа.
Тэрбээр шагналаа гардахдаа “Маш их баярлалаа. Энэ шагналыг авна гэж бодоогүй байсан. “Пентхаус” киноны зохиолч, найруулагч, кино багийн бүх ажилтнууддаа маш их талархаж байна. Нэг, хоёрдугаар улирлын зураг авалтын үеэр үнэхээр хэцүү байсан ч бүгд маш шаргуу ажилласан. Энэхүү хүндэтгэлийг Чон Сожинийн багт зориулмаар байна, бүгдэд нь баярлалаа. И Сан Вү /нөхөр/, гэр бүлийнхэндээ баярлалаа” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.