Ковид-19-ийн халдвараар 10 мянга гаруй хүүхэд өвчилжээ. Ингэснээр нийт халдварын 21.2 хувь нь 18-аас доош насны хүүхдүүд эзэлж байгаа юм.
Тодруулбал:
- 0-4 насны 2230 хүүхэд /22 хувь/
- 5-9 насны 3231 хүүхэд /32 хувь/
- 10-14 насны 3105 хүүхэд /31 хувь/
- 15-17 насны 1432 хүүхэд /14,3 хувь/ тус тус халдвар авсан байна. Өнөөдрийн байдлаар 800 орчим хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
УОК-ын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг "Хүүхдүүдийн дунд халдвар тархах тохиолдол өндөр байгаа учир эрсдэлтэй газруудаар дагуулж явахгүй, тоглоомын талбайд хүн хоорондын зайг бариулах, айлд зочлохоос зайлсхийх хэрэгтэй байна. Өнөөдрийн байдлаар 800 орчим хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Хүүхдүүдийг вакцинжуулах судалгаа, татан авах хэлэлцээрийг хийж байна" гэлээ.