Өнгөрөгч амралтын өдөр буюу 05-15 ны өдөр Сахигтун үндэсний хөдөлгөөний Ариун төр Ариун далбаа нэртэй үйл ажиллагаа болж өнгөрлөө. Уг үйл ажиллагаанд 8 төрийн бус байгууллагын 400 гаруй иргэд нэгдэн төрийн далбаа барин, төрийн дууллаа дуулан оролцсон.
Үйл ажиллагааны үеэр оролцсон байгууллагууд өөр өөрийн гэсэн туг далбаатай ч гэсэн бүгд нэг сэтгэл нэг зорилготой учраас төрийнхөө далбаан дор нэгдэж буйгаа онцолж байсан билээ. Үйл ажиллагаанд оролцогчид төрийн далбаагаа өөрсдөө урлаж хийсэн ба үндэсний туг далбаагаа импортын бараагаар орлуулахыг хүсээгүй ажээ.
Иргэн бүр үндсэн хуулиа мэддэг байх хэрэгтэй хэрэв ямар нэгэн байдлаар эрх нь зөрчигдвөл өөрийгөө хамгаалдаг байх хэрэгтэй.
Иргэд хуулиа мэдэхгүйн улмаас хохирдог Тийм учир иргэдийг хуулийн мэдлэгтэй болгох эрхээ хамгаалах чадамжтай байх үүднээс Иргэдийн шударга шүүх ТББ-аас Шүүхийг шүүе нэртэй цуглааныг зохион байгуулагдах гэж байна. Шүүх хууль хяналтын байгууллагын буруутай үйл ажиллагааны эсрэг, шударга ёсыг шаардаж тэмцэл хийдэг, Монгол орноо гэсэн бүх эх орончдыг, Сахигтун үндэсний хөдөлгөөнөөс 5- сарын 29нд Сүхбаатарын талбайд цуглахыг уриалж байна