Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 63 тоот захирамжаар 5 болон 10 дугаар сарын эхний 7 хоногийн Бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон зарласан билээ.
Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас хэрэгжүүлж буй "Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх ажлын хүрээнд өнөөдөр Нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ нь “Эх дэлхий -Ногоон байг” мод тарих арга хэмжээг зохион байгуулсан байна. Тус өдөрлөгөөр байгууллага хамт олноороо мод, зүлэг тарин, ногоон байгууламжаа сэргээж орчин тойрноо тохижуулахыг Улаанбаатар хотын нийт иргэддээ энэ өдрийн үйл ажиллагаагаар дамжуулан уриалсан юм.
Нэг га ой мод 18 сая шоо метр агаарыг шүүн цэвэршүүлж, хүчилтөрөгч ялгаруулдгаас гадна утаа, униарын 30-35 хувийг өөртөө шингээдэг.
Ялангуяа навчит мод дуу чимээг 25 хувь замхруулах шидтэй төдийгүй тоос шороог 21-76 хувь хүртэл багасгадаг байна. Үүнээс гадна сэтгэл санааны тогтвортой байдал, эрүүл мэндэд тустай.
Иймээс жил бүрийн хавар, намарт зохион байгуулагдаж буй ”Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн арга хэмжээ нь өндөр ач холбогдол бүхий ирээдүй хойчдоо мөнх ногоон байгаль бүтээн үлдээж буй хэрэг юм.
Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ -ын Мод үржүүлгийн албаны өөрсдийн хүлэмжид /тарьж ургуулсан/ үрсэлгээ бүхий 10000 хайлаас мод мөн гоёлын 53 модыг Чингисийн өргөн чөлөөнөөс -Энхтайвны өргөн чөлөө дагуу тарихаас гадна хамтарч ажиллахаар саналаа ирүүлсэн байгууллагуудын зочид болон Хот тохижилтын газрын 700 гаруй ажилчдын төлөөлөлд дээжлэн барьсан байна