Цар тахалын дэгдэлт их байгаа энэ үед ард иргэд эрүүл цэвэр орчинд амьдрах нэн чухал юм. Тиймээс Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос 2021 оны 03-р сарын 01-ээс хойш өнөөдрийг хүртэл ариутгал, халдваргүйтгэл хийж иргэдэд цэвэр таатай орчныг бүрдүүлэн ажиллаж байна. Тэдний хийж гүйцэтгэсэн ажилуудыг дурдвал:
1. Мананцар үүсгэж нийтийн эзэмшлийн 600км 4.2сая м.кв талбайг 7 автомашинаар ариутгав
2. Дархлаажуулалтын цэгийн 21.570 м.кв талбайд өдөр бүр ариутгал, халдваргүйтгэл хийв
3. 989 байрны СӨХ-тэй хамтарч 956.560 м.кв талбайг 7 хоногт 1 удаа, гадна талбайн 495.000 м.кв талбайг 7 хоногт 3 удаа ариутгав.
4. Баянзүрх дүүргийн хэмжээнд байрлах 1053 орон сууцад 2 удаа ариутгал халдваргүйтгэл хийв.
Цаашид хийх ажлын урьдчилсан төлөвлөгөө
1. Орон сууц, орц хонгилд урьдчилан сэргийлэх ариутгал, халдваргүйтгэл хийх
2. Хүүхдийн тоглоомын талбай, урьдчилан сэргийлэх 232 талбайд ариутгал, халдваргүйтгэл хийх
3. Сургууль, цэцэрлэгийн гадна, дотор талбайд урьдчилан сэргийлэх ариутгал, халдваргүйтгэл хийх
4. Баянзүрх дүүргийн хэмжээнд 42.692 нүхэн жорлон байдгаас эхний ээлжинд 20.000 нүхэн жорлонд ариутгал, халдваргүйтгэл хийхээр холбогдох байгууллагуудаас дэмжлэг авч, хамтран ажиллахаар төлөвлөлөө.
Баянзүрх дүүргийн Онцгой комисс нь Орчны аюулгүй байдал, стандарт шаардлага хангуулах, хаягжилтад анхаарахаар төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.
Түүнчлэн 28 хорооны Засаг дарга, иргэдтэйгээ хамтарч хуваарийн дагуу хог ачилтыг хийж байна