Нийслэлийн Онцгой байдлын газарт он гарснаас хойш 11 удаагийн голын усанд осолдсон дуудлага ирсэн байна.
Дуудлагын дагуу аврагчид аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж 33 иргэний амь насыг авран хамгааллаа. Усны ослын дуудлага мэдээллийг өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад нэмэгдэх хандлагатай байна.
Энэ нь иргэдийн санамсар болгоомжгүй байдал, аюулгүй байдлаа хангаагүйтэй холбоотой юм. Иймд иргэд, олон нийт аялж зугаалахдаа баталгаат зам гүүрээр зорчиж, бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг онцгойлон анхааруулж байна.