Коронавирусийн эсрэг дархлаажуулалтад бүрэн хамрагдсан иргэдэд Засгийн газраас 50 мянган төгрөгийн урамшуулал олгож байгаа билээ.
Энэ сарын 17-ны өдрийн байдлаар нийтдээ 1,701,118 иргэнд тус бүр 50 мянган төгрөгийн урамшууллыг олгоод байна. Нийтдээ 2,109,007 иргэнд тус бүр 50 мянган төгрөгийн урамшуулал олгох ёстой шийдвэр гарсан бөгөөд одоогийн байдлаар 80.6 хувьтай байна хэмээн Сангийн яамнаас мэдээллээ.