УОК-ын шуурхай ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Хуралдааны үеээр хэд хэдэн шийдвэр гаргаснаа танилцууллаа.
Улсын хэмжээнд есөн төрлийн үйл ажиллагааны салбарыг эрсдэлтэй учир хязгаарласан хэвээр байна. УОК-иос 6-р сарын 2-нд дахин эрсдэлийн үнэлгээ хийсний дараа нээх, эсэхийг шийдвэрлэнэ.