Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өнгөрсөн 2020 онд зөвшөөрөлгүй барьсан авто гараашуудыг буулган, газар чөлөөлж, 62 дугаар сургуулийн өргөтгөлийг барьсан билээ. Уг чөлөөлсөн талбайд дараагийн бүтээн байгуулалт хийх зураг төслийг боловсруулж байна.
Дүүргийн засаг дарга Н.Алтаншагай, нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн судалгааны институтын ахлах мэргэжилтэн Р.Амартүвшин, Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга М.Гансэлэм, 19 дүгээр хорооны Засаг дарга Д.Отгонбурам нар тус талбайд ажиллаж, “Иргэдэд ээлтэй орчныг сайжруулах” аяны хүрээнд ногоон байгууламж бүхий авто зогсоолыг байгуулах төлөвлөгөөний талаар ярилцан, санал солилцлоо.
Зураг төсөл боловсруулж дууссаны дараа бүтээн байгуулалтын ажил эхлэх юм. Одоогийн байдлаар тус талбайд хуримтлагдсан их хэмжээний барилгын хог, хаягдлыг зөөвөрлөн, цэвэрлэж бүтээн байгуулалт өрнөх бэлтгэл ажлыг хангаад байна.
Мөн дүүргийн гэр хорооллын 31 хорооны нийтийн эзэмшлийн зам талбайд тавигдаж байгаа 6800 ширхэг иж бүрэн гэрэлтүүлэг угсралтын ажлын хуваарийг хүргэж байна. Тус гэрэлтүүлгийн ажил энэ оны арваннэгдүгээр сард бүрэн дуусч хүлээлгэн өгөх гэнэ. Сонгинохайрхан дүүргийн хувьд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, хороодод нийт 13300 ширхэг гэрэлтүүлэг байдаг. Эдгээр гэрэлтүүлэг дээр дахин 6800 ширхэг гэрэлтүүлэг нэмэгдсэнээр Сонгинохайрхан дүүргийн 80 гаруй хувь бүрэн гэрэлтүүлэгтэй болох юм.