СЕХ-ноос цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Мэдээллийн технологийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Баясгалан "Сонгууль болгоны дараа санал тоолох төхөөрөмжтэй холбоотой худал мэдээлэл цацагддаг. Тиймээс энэ сонгуулийн бүх саналын хуудсыг гараар тоолно. Өмнө нь саналын 50 хүртэлх хувийг гараар тоолдог байсан бөгөөд дүн зөрж байгаагүй" гэлээ.
Мөн "2012 оноос хойш санал тоолох төхөөрөмжийг ашиглаж буй. Автоматжуулсан төхөөрөмжийг шалгахад баримт ихтэй. Тухайлбал, цаасаар саналын хуудас үлдэнэ, мөн давхар саналын хуудасны зургийг СD дээр хуулдаг. Энэ мэт маш олон баримт үлддэг учраас хакердах боломжгүй. Санал тоолох төхөөрөмжийг ашиглах бүрд лицензийн төлбөрийг төлдөг учир хугацаа нь дуусна гэх ойлголт байхгүй"