Нийслэлийн Баянзүрх дүүргийн хэмжээнд өнөөдрөөс эхлэн "Баянзүрх дүүрэг Хоггүй бол ГОЁ" уриа доор Хаврын Их Цэвэрлэгээний ажил эхэлсэн байна.
Энэхүү ажил нь Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах, иргэдийн эрүүл аюулгүй, цэвэр орчинд амьдрах эрхийг хамгаалахад байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, дүүргийн нутаг дэвсгэрт үүссэн байгаа хог хаягдлыг арилгах, цэвэрлэгээний менежментийг сайжруулах зорилготой.
Иргэд оршин суугчид сайн дураараа цэвэрлэгээний ажилд идэвхтэй оролцож байгаа ажээ.
Тиймээс Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагуудыг мөн адил нэгдэхийг уриалж байна.