Монгол улсын хэмжээнд "Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 5,849 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийлээ. Ингэхэд 630 тохиолдол шинээр батлагдсан. Үүний 581 нь Улаанбаатар хотод 49 нь орон нутагт илэрсчээ.
Орон нутагт зорчих хөдөлгөөн нээгдсэнтэй холбоотойгоор сайн дураар шинжилгээ өгөх иргэний тоо нэмэгдсэн. Сүүлийн өдрүүдэд сайн дураар шинжилгээ өгч буй иргэдийн дундаас халдварын тохиолдол батлагдаж байгаа. Иймд иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах шаардлагатай байна.
Нөхцөл байдал хүнд хэвээр байна. гэж Эрүүл мэндийн яамны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр хэллээ.
Сүүлийн хоног коронавирусийн халдварын улмаас таван хүн нас барлаа. Талийгаачдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.
Сүүлийн 24 цагт 410 хүн эдгэрсэн байна.