Дэлхийд цэвэр усны нөөц жилээс жилд багассаар байгаа билээ. Манай дэлхийн гадаргын 71 хувийг ус эзэлдэг. Гэвч нийт усны ердөө 2.5 хувь цэнгэг ус байдаг. Манай улсын хувьд цэвэр усны нөөцөөр 145 орноос 22-т бүртгэгддэг ч усны нөөц багатай орны тоонд багтдаг байна.
Тиймээс Баянзүрх дүүргийн хувьд 2021 ондоо багтааж дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бүх авто угаалгын газруудыг саарал ус ашигладаг болохоор төлөвлөжээ.
Тиймээс Баянзүрх дүүргийн хувьд 2021 ондоо багтааж дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бүх авто угаалгын газруудыг саарал ус ашигладаг болохоор төлөвлөжээ.
Жилээс жилд нийслэл хотод Автомашины тоо нэмэгдсээр байна . Үүнийгээ дагаад авто угаалгийн бизнес эрхлэгчдийн тоо нэмэгдсээр байна.
Дээрх чиглэлээр бизнес эрхлэгчдийн ихэнх нь гүний ундны цэнгэг усаар автомашиныг угаадаг. Нэг машинд дунджаар 40-50литр ус зарцуулдаг байна.
Тиймээс Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас нийт авто угаалгын чиглэлээр бизнес эрхлэгчдийг Саарал ус буюу дахин боловсруулсан ус ашигладаг болгохоор төлөвлөгөө гарган, аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллаж байна.