Монголын чөлөөт бөхийн дасгалжуулагчдын өргөтгөсөн хурал өнөөдөр боллоо. Токио-2020 олимпийн наадамд оролцох баг тамирчдаа сонгов. Хурлаар 2018 оны Нур-Султаны ДАШТ, энэ жилийн Алматыгийн Ази тивийн эрхийн тэмцээн, Софигийн Дэлхийн эрхийн тэмцээнээс эрхээ авсан есөн тамирчныг олонхийн саналаар олимпийн наадамд барилдуулахаар шийдлээ. Covid-19 цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор сорилт тэмцээнд хийхгүйгээр эрх авсан тамирчдыг сонгосон юм.
Токио-2020 олимпийн наадмын чөлөөт бөхийн тэмцээн наймдугаар сарын 2-7-ны өдрүүдэд явагдана.
Олимпийн наадамд оролцох Монголын тамирчид:
Эрэгтэй баг:
- 57 кг: Эрдэнэбатын Бэхбаяр
- 65 кг: Төмөр-Очирын Тулга
- 25 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл
Эмэгтэй баг түүхэндээ анх удаагаа бүтэн багаараа олимпийн наадамд оролцохоор болжээ.
Эмэгтэйчүүд баг:
- 50 кг: Цогт-Очирын Намуунцэцэг
- 53 кг: Бат-Очирын Болортуяа
- 57 кг: Болдсайханы Хонгорзул
- 62 кг: Хүрэлхүүгийн Болортуяа
- 68 кг: Соронзонболын Батцэцэг
- 76 кг: Очирбатын Бурмаа