Японд вакцинжуулалт хоёрдугаар сарын дундуур эхэлж, эхний ээлжид өвчтөнүүдтэй харилцаж буй эмнэлгийн болон нийгмийн 4 сая орчим ажилтан вакцинжуулалтад хамрагджээ. Эмнэлгийн 4.8 сая ажилтнаас 2.3 сая нь дархлаажуулалтад бүрэн хамрагдсан байна. Харин 65-аас дээш насны 36 сая орчим хүнийг дөрөвдүгээр сарын 2-ноос дархлаажуулж эхэлсэн бөгөөд 1.6 сая нь эхний тунг, 138 мянга нь хоёр тунг бүрэн хийлгэжээ.
Америкийн “Johnson & Johnson” корпорац Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд “Janssen” компанийнхаа халдварын эсрэг вакциныг бүртгүүлэх хүсэлтээ өгчээ.
“Хэрэв Японы Эрүүл мэндийн яам биднийг хүсэлтийг хүлээж авбал “Johnson & Johnson”-ы үйлдвэрлэсэн вакциныг 2022 оны эхээр тус улсад нийлүүлэх боломжтой" гэж корпорацын цахим хуудсанд гарсан мэдэгдэлд дурдсан байна.
Одоогийн байдлаар Японд Америк-Германы “Pfizer-BioNTech” консорциум, Их Британи-Шведийн “AstraZeneca”, Америкийн “Moderna” компаниудын вакциныг хэрэглэхийг зөвшөөрөөд байгаа юм.