НӨАТ-ын тохиролд энэ оны 4 дүгээр сарын 1-30-ний хооронд худалдан авалт хийж 5 дугаар сарын 22-ны 23:59 минутаас өмнө бүртгүүлсэн 42 сая баримтыг хамруулжээ.
Ээлжит сугалааны тохирол өчигдөр явагдлаа. Энэ удаагийн тохиролд:
- 30 мянган төгрөгийн азтан 25,111
- 100 мянган төгрөгийн азтан 2,481
- 500 мянган төгрөгийн азтан 252
- 1.5 сая төгрөгийн азтан 27
- 3 сая төгрөгийн азтан 3
- 20 сая төгрөгийн азтан 2 шалгарлаа.
Супер шагналын тохирлын дугаар 14704032 бөгөөд энэ удаагийн тохирлоор супер азтан тодорсонгүй. Супер шагнал 30 сая төгрөг байв.