ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАЖ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ НЬ ААН БҮРИЙН ҮҮРЭГ ЮМ.
ХНХЯ-аас жил бүр хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажилласан таван салбарын аан-үүдийг шалгаруулдаг. Энэ жилийн шилдэг ААН-үүдийг өнөөдөр шалгаруулж салбарын сайд шагналыг нь гардуулан өгчээ.
Албан байгууллага бүрт ХАБ-ын мэргэжилтэн ажилладаг болсноор тухайн байгууллагад гарах эрсдэл буурсан хэдий ч байсаар байна. Жил бүр ХНХЯ-аас хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангасан аан-үүдийг шалгаруулдаг. Энэ удаад хүнсний салбараас өгөөж чихэр боов ххк, уул уурхайн салбараас мера компаниуд шалгарчээ.
ЗАХИРАЛ Б.ӨӨДӨС “ӨГӨӨЖ ЧИХЭР БООВ” ХХК-ИЙН ХАБ-ЫН НЭГЖИЙН МЕНЕЖЕР ХЭЛЭХДЭЭ:
Энэ жилийн тухайд орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг шалгаруулсан боловч цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан ирж чадаагүй байна. Ер нь цаашдаа хөдөлмөрийн аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс аюулгүй байдал зөрчигдөхөөс өмнө бэлэн байдлыг хангаж ажиллах ёстой гэж үзэж байгаа юм. Тиймээс байгууллага бүр ХАБ-даа дэлхийн бусад орны туршлагаас ашиглаж, аль болох аюулгүй ажиллагааг эрхэм болгохыг анхаарах шаардлагатайг холбогдох газраас анхааруулж байна.