Олон улс орны хувьд тавдугаар сарын 25 санаж болгоомжилж явах учиртай “Сураггүй алга болсон хүүхдүүдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” (International Missing Children’s Day) юм. 1979 оны энэ өдөр зургаан настай америк сурагч хүү Эвиан Пейтс гэртээ харих замдаа сураггүй алга болжээ. Хэрэг явдлаас хойш дөрвөн жилийн дараа АНУ-ын Ерөнхийлөгч Рональд Рейган энэ өдрийг алдагдсан хүүхдүүдийн өдөр болгон зарласныг удалгүй Европын орнуудад дэмжин 1997 онд “Сураггүй болсон, дарлал мөлжлөгөд байгаа хүүхдүүдийг хайх Олон улсын төв” (ICMEC) байгуулагдав. Энэ байгууллагын зүтгэлээр 2010 онд тэмдэглэлт өдрийг олон улсынх болгожээ.
Олон улсын хүний эрхийн байгууллагын мэдээгээр, Европт жилд дунджаар 70 мянган хүүхэд сураггүй болдог. Орост ойролцоогоор 55 мянга, АНУ-д 800 мянга орчим хүүхдүүд сураггүй болдог албан ёсны тоо байдаг.