Өнөөдөр билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15 буюу Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож байна.УИХ-ын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар энэ өдөр бүх нийтээр амрахаар хуульд заасан байдаг.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль:
- 3.1.1.“нийтээр тэмдэглэх баярын өдөр” гэж улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэдэг өдрийг хэлнэ.
- 4.1.10. Бурхан багшийн Их дүйчин өдөр: билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15.
Энэ өдрийг Гандантэгчэнлин Хийд “Энэрлээр нэгдэж, эвээр бүтээе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон.
Энэ өдрийг Буддизм болон Хиндуизм шашинт өмнөд, зүүн өмнөд Азийн зарим улс оронд "Vesak" нэртэйгээр өргөн тэмдэглэдэг бөгөөд Монголчуудын хувьд 1990 оноос хойш хэмээн тэмдэглэж байна.