"Токио-2020" олимпын эрх олгох FIBA 3x3 сагсан бөмбөгийн сүүлийн тэмцээн өчигдөр эхэлсэн. Австри улсын Грац хотод болж буй тэмцээний эхний өдөр манай тамирчид Польш, Туркийн шигшээ багуудыг хожсоноор хэсгээ тэргүүллээ.
Шигшээ багийн залуус Польшийг 22-18, Туркийг 21-18 харьцаагаар тэргүүлсэн. Бразилын баг хоёр хожилтойгоор хоёрдугаар байранд бичигдэж байна.
Тэмцээнд эрэгтэй 20, эмэгтэй 20 баг тус бүр дөрвөн хэсэгт хуваагдан тоглож буй ба манай шигшээ баг "A" хэсэгт Польш, Бразил, Турк, Чехийн шигшээ багуудтай таарсан юм.
Дараагийн тоглолтоо энэ сарын 29-нд 01:30, 03:35 цагуудад Чех, Бразилын шигшээ багуудтай хийнэ.