Улсын хэмжээнд 216 мянган га-д тариалалт хийснээр улсын хэмжээний үр тарианы тариалалт 50.8 хувьтай байна. Үүнээс улаанбуудайн тариалалт 52 хувь, төмс 40 хувь, хүнсний ногоо 23 хувь, малын тэжээл 2.3 хувь, тосны ургамал 14 хувьтай байна.
Өнөөдрийн байдлаар 97 мянган га-д үр тариа, үүнээс 191 мянган га-д улаанбуудай, 7.2 мянган га-д төмс, 1.8 мянган га-д хүнсний ногоо, 2.2 мянган га-д малын тэжээл, 5.7 мянган га-д тосны ургамал тариад байна.
Хаврын тариалалтад зориулан Хөдөө аж ахуйг дэмжих сангаас хүсэлт гаргасан 469 иргэн, аж ахуйн нэгжид 11.3 мянган тонн улаанбуудайн үрийг 20-30 хувийн урьдчилгаатай, 246 тонн шатахууныг нь 50 хувийн урьдчилгаатай, 20.5 тонн ургамал хамгааллын бодис, бордоог 30 хувийн урьдчилгаатай зээлээр олгоод байна.