БНСУ-д эмчлүүлэхээр явсан Э.Ананд хүү тус улсад тусгаарлалтын 14 хоногоо дуусгаад, өнөөдөр /2021.05.27/ Сөүл хот дахь Сун Чун Хян их сургуулийн эмнэлэгт хэвтжээ. "Хүүгийн эхний шинжилгээнүүдийг хийсэн бөгөөд үр дүн нь муугүй гарсан. Ирэх долоо хоногт эхний мэс засалдаа орно" гэж хүүгийн ээж Ц.Даваа цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.
Ард түмний сайхан сэтгэлийн нэгдлээр хүү эрүүл саруул болох боломж нээгдсэн билээ. Эмчилгээний зардал болох 380 сая төгрөг цугалснаар Э.Ананд хүү ээж Ц.Даваагийн хамт БНСУ-ын зорьсон юм.