Монгол Улс агаарын хилээ ирэх зургадугаар сарын 1-нээс нээнэ гэдгийг өнөөдөр/2021.05.27/ мэдэгдлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зургадугаар сарын 1-ээс хилээ нээхээр төлөвлөж байгааг мэдэгдсэн бөгөөд Гадаад харилцааны яамнаас улс бүртэй хил нээх талаар зөвшилцөл хийж байгаа юм байна.
Тэгвэл одоогоор Орос болон Хятад хиллэдэг Монголын 10 боомт хаалттай байгаа бөгөөд ихэнх боомтуудыг зургадугаар сарын 2-н хүртэл хугацаагаар хаагаад байгаа юм. Харин зарим боомтыг хэсэгчлэн ажиллуулж, шаардлагатай хүнс, бараа материалыг татан авч байгаа юм байна.
Мөн ИНЕГ-аас зургадугаар сарын 1-ээс эхлэн тодорхой улс, чиглэлд нислэгүүд үйлдэхээр хуваариа гаргаад байгаа аж.
ОХУ-ТАЙ ХИЛЛЭДЭГ БООМТУУД
№ | Боомтын нэр | Ажиллаж байгаа эсэх | Цагийн хуваарь | Тайлбар |
1 | Цагааннуур | Тусгай хуваариар ажиллаж байгаа | Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуу 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс сар бүрийн 2, 4 дэх долоо хоногт ажиллуулж, бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн.Монгол улсын Засгийн газрын 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 38-р тогтоолд заасны дагуу 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн малын тэжээлийг боомтоор нэвтрүүлэхийг зөвшөөрсөн. | |
2 | Боршоо | Тусгай хуваариар ажиллаж байгаа | Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуу 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс сар бүрийн 2, 4 дэх долоо хоногт ажиллуулж, бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн. | |
3 | Тэс | Түр хаагдсан | Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуу 2021 оны 6 сарын 02-ны өдрийг хүртэл түр хаасан. | |
4 | Арцсуурь | Түр хаагдсан | Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуу 2021 оны 6 сарын 02-ны өдрийг хүртэл түр хаасан. | |
5 | Ханх | Түр хаагдсан | Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуу 2021 оны 6 сарын 02-ны өдрийг хүртэл түр хаасан. | |
6 | Сүхбаатар /төмөр замын/ | Ажиллаж байгаа | Өдөр бүр 24 цагаар | Төмөр замын ачаа тээвэр хэвийн явагдаж байна.Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуу боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 6 сарын 02-ны өдрийг хүртэл түр хаасан. |
7 | Алтанбулаг | Тусгай хуваариар ажиллаж байгаа | Тусгай хуваариар | Монгол улсын Засгийн газрын 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 38-р тогтоолд заасны дагуу 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг улсын хил нэвтрүүлж, гадаадын ачаа тээвэрлэгчийг нутгийн гүнд оруулахгүйгээр чиргүүлийг хилийн хяналт шалгалтын бүсэд дотоодын тээвэрлэгчид шилжүүлэх замаар тээвэрлэлтийг зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн.Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуу боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 6 сарын 02-ны өдрийг хүртэл түр хаасан. |
8 | Ульхан | Түр хаагдсан | Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуу боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 6 сарын 02-ны өдрийг хүртэл түр хаасан. | |
9 | Эрээнцав | Түр хаагдсан | Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуу боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 6 сарын 02-ны өдрийг хүртэл түр хаасан. | |
10 | Эрээнцав /төмөр замын/ | Тусгай хуваариар ажиллаж байгаа | Тусгай хуваариар | Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуу 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн байнгын ажиллагаанд шилжүүлж, бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг олон улсын ачааны галт тэргийн хуваарийн дагуу улсын хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрсөн. |
БНХАУ-ТАЙ ХИЛЛЭДЭГ БООМТУУД
№ | Боомтын нэр | Ажиллаж байгаа эсэх | Цагийн хуваарь | Тайлбар |
1 | Даян | Түр хаагдсан | Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуу боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 6 сарын 02-ны өдрийг хүртэл түр хаасан. | |
2 | Булган | Ажиллаж байгаа | Даваа-Баасан10:00-19:00
Цайны цаг 14:00-15:00 |
Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуу боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 6 сарын 02-ны өдрийг хүртэл түр хаасан. |
3 | Байтаг | Түр хаагдсан | Монгол улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дүгээр тогтоолын дагуу түр хаагдсан. | |
4 | Бургастай | Түр хаагдсан | Монгол улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дүгээр тогтоолын дагуу түр хаагдсан. | |
5 | Шивээхүрэн | Ажиллаж байгаа | Даваа-Бямба08:00-20:00
Цайны цаггүй |
Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуу боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 6 сарын 02-ны өдрийг хүртэл түр хаасан. |
6 | Гашуунсухайт | Ажиллаж байгаа | Даваа-Бямба08:00-20:00
Цайны цаггүй |
Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуу боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 6 сарын 02-ны өдрийг хүртэл түр хаасан. |
7 | Ханги | Ажиллаж байгаа | Даваа-Баасан08:00-17:00
Цайны цаг 12:00-14:00 |
Монгол улсын Засгийн газрын 2020 оны 12 сарын 30-ны өдрийн 239 дугаар тогтоолын дагуу боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл зогсоосон. |
8 | Замын-Үүд | Ажиллаж байгаа | Даваа-Ням08:00-18:00
Цайны цаггүй |
Монгол улсын Засгийн газрын 2020 оны 12 сарын 30-ны өдрийн 239 дугаар тогтоолын дагуу боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл зогсоосон. |
9 | Замын-Үүд /төмөр замын/ | Ажиллаж байгаа | Өдөр бүр 24 цагаар | Монгол улсын Засгийн газрын 2020 оны 12 сарын 30-ны өдрийн 239 дугаар тогтоолын дагуу боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл зогсоосон. |
10 | Бичигт | Ажиллаж байгаа | Даваа-Ням08:00-17:00
Цайны цаг 12:00-14:00 |
Монгол улсын Засгийн газрын 2020 оны 12 сарын 30-ны өдрийн 239 дугаар тогтоолын дагуу боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл зогсоосон. |
11 | Сүмбэр | Түр хаагдсан | Монгол улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дүгээр тогтоолын дагуу түр хаагдсан. | |
12 | Баянхошуу | Ажиллаж байгаа | Даваа-Ням08:00-17:00
Цайны цаг 12:00-14:00 |
Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуу боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 6 сарын 02-ны өдрийг хүртэл түр хаасан. |
13 | Хавирга | Түр хаагдсан | Монгол улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дүгээр тогтоолын дагуу түр хаагдсан. |
"ЗУРГАДУГААР САРД 20 НИСЛЭГ ҮЙЛДЭХЭЭР ТӨЛӨВЛӨСӨН"
Иргэний нисэхийн Ерөнхий газраас /ИНЕГ/ зургадугаар сарын нислэгийн хуваарийг танилцуулсан. Ирэх сард нийт 20 удаагийн тусгай үүргийн нислэгийг Өмнөд Солонгос, Япон, Унгар, Турк, Герман, ОХУ, Казахстан улс руу хийж, иргэдээ татан авахаар төлөвлөсөн байна.
Ингэхдээ тасалбар борлуулалт болон нислэг төлөвлөлтийн арга хэмжээ хэвийн горимд шилжиж байгаа учраас батлагдсан нислэгийн хуваарийн дагуу тасалбар худалдан авах иргэд аваарийн тээвэрлэгчдэд шууд хандана.