Хамар, ам, залгиур хоолойн түргэвчилсэн шинжилгээг өнөөдрөөс эхлэн /2021.05.28/ өдрөөс эхлэн хороодын өрхийн эмнэлгүүдэд авдаг боллоо.
Сүүлийн 24 цагийн байдлаар Баянзүрх дүүрэгт 161 тохиолдол илэрснээс 119 иргэн гэрийн хяналтанд, 1 иргэн тусгаарлах байранд, 41 иргэн эмнэлэгт эмчлүүлж байна.
Баянзүрх дүүргийн хэмжээнд дархлаажуулалтын 11 цэг ажиллаж байгаа бөгөөд 1-р тунд 201256 хүн, 2-р тунд 146243 хүн хамрагдаад байна.
Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны “Тэнгэр худалдааны төв”-ийн гадна явуулын PCR шинжилгээний 1 цэгт байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар шинжилгээнд давхардсан тоогоор 386061 иргэд хамрагдсан байна.
Иргэд та бүхэн Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлж:
• дархлаажуулалтандаа идэвхтэй хамрагдаарай
• Олон хүн цугларсан газар бүү очоорой
• Хүн хоорондын зай бариарай
• Амны хаалт зүүгээрэй
• Хувийн ариун цэврээ сахиарай
• Дархлаагаа дэмжээрэй