"Хөгжлийн зураг-2024" төсөл хөтөлбөрийн хүрээнд Баянзүрх дүүргийн 17 хороонд 3057 цэгт гэрэлтүүлэг хийх зураг төслийг 2019-2020 онд гүйцэтгэж, энэ онд газар шороо, угсралтын ажил эд өрнөж байна.
Гэрэлтүүлэггүй, харанхуй гудамж, зам талбайд гарч болзошгүй гэмт хэрэг, зам тээврийн осол буурч, иргэдийн аюулгүй, тав тухтай орчинд амьдрах нөхцөл бүрдэж байгаа юм. Ковид-19 халдвараас үүдэн ажлын явц саатсан ч ийнхүү гудамж талбайд гэрэлтүүлэг хийх ажил амжилттай өрнөж байна гэж тус дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ.