Э.Ананд хүү сайхан сэтгэлт хүмүүсийн цуглуулсан хандиваар эмчилгээгээ хийлгэхээр БНСУ-ыг зорьсон билээ. Тэрээр одоо 14 хоногийн тусгаарлалтаа дуусаж, эмчлүүлэх эмнэлэгтээ хэвтсэн талаар түүний ээж мэдээлсэн.
Хүү багана нурууны түрж ургасан хүнд хэлбэрийн хавдартай болох нь тогтоогдсон бөгөөд бүсэлхийнээс доош мэдээгүй өтгөн, шингэнээ гаргадаг буйгаа мэдрэхээ больсон юм.
Монголд бүрэн эмчлэх боломжгүй бөгөөд эцсийн найдвар нь БНСУ-ын эмнэлэг болоод байсан. Хагалгааны зардалд 380 гаруй сая төгрөг шаардлагатай хэмээн БНСУ-ын эмнэлгээс мэдэгдсэн бөгөөд хандивын аян зохион байгуулснаар монголчууд маш хурдан хугацаанд нэгдэж, эмчилгээний зардал болох 380 сая төгрөгийг бүрдүүлж чадсан.
Харин цагийн өмнө Э.Ананд хүүгийн ээж өөрийн цахим хуудаснаа цусны дэлгэрэнгүй шинжилгээгээр хүү нь Нуруу нугасны хавдраас гадна Цусны хорт хавдартай гэдэг нь батлагдсан тухай бичжээ. Тиймээс Монголын ард түмнийг хандиваа зогсоолгүй үргэлжлүүлэн туслана уу хэмээн хүслээ.
- Солонгос дахь утас: 010 5651 9510 /Ээж Ц.Даваа/
- Солонгос данс: 2954 01 01 236058 КВ банк. Цогтбаатар Даваа.
- Монгол данс: 5447233328 Хаан банк эмээ Цэцэгжаргал