“Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-ийн утсанд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 7773 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлагын 95 хувь буюу 3255 нь дархлаажуулалт, шинжилгээний цэгтэй холбоотой лавлагаа мэдээлэл, 2 хувь нь гомдол, 9 хувь нь санал хүсэлт, бусад мэдээлэл байна.
Тусгай дугаарын утсанд хандсан нийт дуудлагын 47 % буюу 3,690 дуудлагыг шийдвэрлэн ажиллалаа.
Тавдугаар сар гарсаар өнөөдрийн байдлаар нийт 230,017 дуудлага иргэдээс ирсэн бөгөөд 148,733 буюу нийт дуудлагын 65 хувьд үйлчилсэн байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.